
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-д шаардлагатай Үндсэн үйлдвэрлэлийн буюу технологийн хэрэглээний өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: 2022. А/43
МҮОНРТ-д шаардлагатай Үндсэн үйлдвэрлэлийн буюу технологийн хэрэглээний өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй компани , аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.
Заавал бүрдүүлэх материал:
• Компани аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ Нотариатаар баталгаажуулсан байх /
• Компани аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
• Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
• Санхүүгийн тайлан мэдээлэл /2020,2021 оны аудитлагдсан тайлан/
• Үнийн санал/НӨАТ болон бусад татвар шимтгэл багтсан дүн байна/
• Татварын байгууллагад өр төлбөргүй эсэх тодорхойлолт
Нэмэлтээр: Үнийн хөнгөлөлт, Бараа солилцоо/бартер/-ын санал ирүүлж болно.
Техникийн үзүүлэлт:
• Нийт Dedicated хурдны доод хязгаар нь 80Mbps, public IP-16 ширхэг
• Хэрэглээ хязгааргүй /Download & Upload/
• Монгол дахь MIX-ийн сүлжээнд 1Gbps -ээр холбогдсон байна
• Интернэтийн урсгалын давхар нөөц гарцтай байна.
• Сүлжээний хамрах хүрээ: Улаанбаатар хот төдийгүй орон нутагт өргөн тархсан байна
• 24 цагийн тогтмол мониторинг хийх засвар үйлчилгээтэй
• Үйлчилгээний чанарын баталгааг хангах стандарт бичиг баримт ирүүлэх
Материал ирүүлэх хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагаас өмнө.
Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.
Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170/
Технологийн хэрэглээний өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055