Шууд Chart

Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлэв

2022-05-25 12:28:06

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас Хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан.
 
Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна.
 
Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна.  

Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлэв  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй