Шууд Chart

ОХУ өнөөдөр Мариуполийн боомтоос Хар тэнгис рүү гарах гарцыг нээхээр болжээ

2022-05-25 15:00:25

Мариуполь хотын боомтоос Хар тэнгис рүү усан онгоцуудыг гаргах гарцыг ОХУ өнөөдрөөс нээхээр болжээ. Тэнгисийн цэргийн хүчний цогц арга хэмжээний дүнд Мариуполь хотын усан боомтын ойр орчмыг "мина"-гүйжүүлж дууссан, боомтын дэд бүтцийг сэргээх ажил хийгдэж байна гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.

ОХУ-ын зэвсэгт хүчин тавдугаар сарын 25-ны өглөөний 08:00 цагаас эхлэн Мариуполийн боомтоос гадаадын хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн чиглэлд аюулгүй гаргах хүмүүнлэгийн гарцыг нээнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах удирдлагын үндэсний төвийн дарга, хурандаа генерал Михаил Мизинцев мэдээлсэн байна.

Түүний хэлснээр Украины зургаан усан боомтод өнөөдрийг хүртэл гадаадын 16 улсын 70 хөлөг онгоц саатсан байдалтай байгаа юм байна. Киевийн эрх баригчдад гал нээх болон "мина"-ын өндөр аюул эрсдэлтэй нөхцөл үүсгэсний уршгаар хөлөг онгоцууд задгай тэнгист саадгүй нэвтрэх боломж хаалттай байсныг тэр ярьжээ.

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Мариуполийн боомт орчмоос Украины цэргийнхний үлдээсэн 12 мянга гаруй тэсэрч дэлбэрэх төхөөрөмж, зэр зэвсэг олдсон байна.

Мөн саперчдын анги нэгтгэлүүд Мариуполийн боомттой залгаа Азовын тэнгисийн эрэг хавийг "мина"-аас цэвэрлэж аюулгүй болгосон гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ өнөөдөр Мариуполийн боомтоос Хар тэнгис рүү гарах гарцыг нээхээр болжээ   
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй