Шууд Chart

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 105, 104 жилийн ойн баярын хурал боллоо

2026-07-17 12:25:42

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 104 жилийн ой-н баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Соёлын төв өргөөнд боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хуульд заасан чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлж, онцгой гавьяа байгуулсан алба хаагчдыг төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнав.

"Цэргийн гавьяаны одон"-оор:

  • Цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат
  • Цагдаагийн дэд хурандаа П.Алтанзул
  • Цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх
  • Цагдаагийн хошууч Д.Батбилэг

"Цэргийн хүндэт медаль"-аар:

  • Цагдаагийн хошууч Б.Нямсүрэн
  • Цагдаагийн ахмад Э.Сэргэлэн нарын 21 алба хаагч

Мөн салбарын хүндэт тэмдгээр дараах алба хаагчид шагнагдлаа.

  • "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг – Цагдаагийн ахмад Д.Цэрэнпил, цагдаагийн хошууч Г.Отгонтамир
  • "Цагдаагийн алдар" тэмдэг – Цагдаагийн хошууч Х.Эрдэнэболд
  • "Цагдаагийн гавьяа" тэмдэг – Цагдаагийн ахлах дэслэгч Б.Хонгор, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр
  • "Дотоодын цэргийн Алдар" тэмдэг – Ахлагч Б.Хөлөгбаатар, ахлагч Б.Болдбаяр

Хурлын төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга, Гэрэл хамтлагийн уран бүтээлчид нийт бие бүрэлдэхүүнд зориулан "Сүр жавхлант цагдаа", "Хүний заяа", "La vi da si amor", "Эрхшээгчид", "Нар сарны зааг", "Монгол Цагдаа", "Монгол төрийн цагдаа" зэрэг уран бүтээлийг толилууллаа.


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 105, 104 жилийн ойн баярын хурал боллоо  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй