Шууд Chart

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

2022-05-25 19:13:11

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааНы эхэнд Монгол УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тогтоолын төсөлтэй холбогдуулан хүргүүлсэн саналынхаа талаар танилцууллаа. Тэрбээр, Монгол УИХ-ын тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар “Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын нэрсийг оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжсэн. 

Тогтоолын төсөлд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь цөөнхийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмэхээр тусгасан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй