
Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Нэвтрүүлгийн энэ дугаарт: АУЗ Шагдарын Дулмаагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хаан найргийн хатан Дулмаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн тэмдэглэл.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агвантүвдэн”-ийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: “Айхаа арьсанд боож, ичихээ эсгийд баглах” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “игүүмэн, пагвайх, пагдайх, пагдалзах” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “палеоген, палеонтлоги, павильон” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг | ||
Үзсэн: 111 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055