
Алт гээч амьдралд нэн хэрэгцээтэй эд биш мэт боловч аминд хүрэх халтай гэдэг. Гэвч алтан эдлэлгүй бол үнэ хүндгүй мэт сэтгэгчид олон бий. Тиймээс хүмүүс өнгө, зүс, үнэ цэнээ алддаггүй, цахилгаан хамгийн сайн дамжуулдаг үнэт металл болох алтанд илүү анхаарал хандуулах болсон. Саяхан хэсэг эрдэмтэн бидний эдлэж хэрэглэж байгаа алт сансар огторгуйгаас солирын хамт манай дэлхийн мандалд 4 тэрбум гаруй жилийн өмнө орж ирсэн гэсэн таамаг дэвшүүлжээ.
Бристол их сургуулийн эрдэмтдийн гаргасан өгүүлэлд дэлхий ертөнц анх үүсэн бүрэлдэж, температур хөрөхөд газрын гадарга дээр байсан бүх металл дэлхийн цөм рүү орсон. Харин дараа нь бий болсон бүх металл солиртой хамт сансар огторгуйгаас орж ирсэн гэж бичжээ.
Хэсэг геохимичид Грийнланд арал орчмын эртний чулуулгийн бүтцийг бусад хэд хэдэн газрын одоогийн чулуулгийн бүтэцтэй харьцуулан судалжээ. Эрдэмтэд солирон бороо яах аргагүй дэлхийн газрын гадаргын чулуулгийн бүтцийг өөрчилсөн. Одоо дэлхий дээр байгаа металлын элементүүд сансар огторгуйгаас солирон бороо орох үеэр дэлхий дээр буусан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Та алт эрдэнэс худалдан авах бол сансар огторгуйд талархах болох нь ээ.
Алт болон бусад металл сансар огторгуйгаас солирын хамт дэлхий дээр буусан гэв үү | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.