Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр БНАСАУ-ын асуудлаар хуралдана

2022-05-26 15:03:37

Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Умард Солонгосын асуудлаар хуралдаан зарласан байна. БНАСАУ лхагва гарагт пуужингийн гурван туршилт явуулсантай холбогдуулж энэ хуралдааныг хийж байгаа юм.  

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчөөс иш татан Ройтерс-ийн мэдээлж байгаагаар, Аюулгүйн зөвлөлд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай Америкийн тогтоолын төслөөр санал хурааж магадгүй байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн, умардын харвасан пуужингуудын нэг нь тив алгасагч, хоёр нь ойрын тусгалын баллистик пуужин байсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ойрын тусгалын нэг пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон гэж мэдээлжээ. Пхеньяны эдгээр туршилтын хариуд Өмнөд Солонгос болон Америкийн тус бүр нэг пуужинг Япон тэнгисийн чигт харважээ.

Умард Солонгос улс энэ он гарсаар 17 дахь удаагаа пуужин туршаад байна. АНУ-ын ерөнхийлөгч Байденийн Азийн гол холбоотон орнуудаар хийсэн айлчлалтай холбогдуулж Пхеньян нэг дор олон пуужин туршлаа гэж олон улсын дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр БНАСАУ-ын асуудлаар хуралдана  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй