Шууд Chart

“Старлайнер” сансрын хөлөг туршилтын нислэгээс амжилттай эргэж иржээ

2022-05-26 15:15:28

Америкийн Боинг корпорацийн боловсруулсан “Старлайнер” сансрын хөлөг ОУСС руу анх удаа нисэгчгүйгээр туршилтын нислэг үйлдээд эргэж иржээ. Хөлөг лхагва гарагт Нью-Мексико муж улсад амжилттай газардсан байна. Энэ үйл явцыг АНУ-ын агаар, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний газар буюу НАСА өөрийн сайтаар шууд дамжуулжээ.

“Старлайнер” хөлгийг ашиглаж Олон улсын сансрын станцаас 270 кг орчим ашигтай ачаа тээшийг Дэлхий рүү авчруулсан байна. Энэ хөлөг анх 5 сарын 19-нд Канавералын хошуун дах сансрын буудлаас 360 кг чухал ачаа тээвэрлэн хөөрч, хоногийн дараа Олон улсын сансрын станцад автоматаар залгагджээ.

Нисэгчгүй туршилтын нислэг ийнхүү амжилттай болсноор НАСА болон Боинг-ийн мэргэжилтнүүд ахиад нисэгчтэй туршилтын нислэг хөөргөх бодолтой байгаа аж. Түүний дараагаас “Спэйс Икс” компанийн сансрын хөлгүүдтэй ээлжлэн тойрог замын цогцолбор руу сансрын нисэгчдийг хүргэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. 13 тонн жинтэй энэ сансрын хөлгөөр 7 хүнтэй баг автомат горим дээр  60 цаг нислэг үйлдэхээр тооцоолон бүтээсэн байна.

"Боинг”-ийн бүтээсэн энэ хөлөг, оросын буулгагч аппаратуудын адилаар зөөлөн буулт хийх боломжийг олгодог хийц бүтээцтэй аж. Харин энэ салбарт Боингийн гол өрсөлдөгч Спэйс Икс компанийн боловсруулсан Драгон нэртэй хөлгүүдийг Дэлхийд эргэж ирэхдээ усанд буух зориулалттайгаар бүтээсэн байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Старлайнер” сансрын хөлөг туршилтын нислэгээс амжилттай эргэж иржээ   
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй