Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай зарлиг гаргажээ

2022-05-26 15:22:20

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден цагдаагийн байгууллагыг шинэчлэх, шударга ёсыг хангах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэх ёслолын өдрөөр уг зарлигийг гаргасан байна.

Мөн Жорж Флойдын гэр бүлийнхэн болон цагдаагийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж амиа алдсан бусад хохирогчдын  ар гэрийнхнийг Вашингтон хотноо болсон дурсгал хүндэтгэх ёслолд урьсан байна. Одоогоос 2 жилийн өмнө АНУ-ын Миннесота мужийн Миннеполис хотод цагдаагийн офицер Дерек Шовин Жорж Флойдыг хүзүүн тус газар нь 9 минут гаруй өвдөглөсний улмаас амьсгал хураасан юм. Энэ үйл явдал АНУ төдийгүй дэлхий даяар цагдаа нарын зүй бус үйлдлийн эсрэг бүх нийтийн эсэргүүцэл, жагсаалд хүргэж байсан юм.

Энэ жагсаал цагдаагийн байгууллагын шинэчлэл хийх шаардлагыг улам нэмэгдүүлсэн. Байдены гарын үсэг зурсан энэхүү зарлигийн дагуу цагдаагийн ажилтан хүний амьсгал боогдуулах, хүзүүг нь боох, шахахыг хориглох чиглэлийг холбооны цагдаагийн газарт өгсөн байна.

Холбооны цагдаагийн газрын бүх агентлаг цагдаагийн зүй бус үйлдлийн бүртгэлийг нягтлан судлахад шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлэхэд заавал оролцох ёстой болж байгаа аж. Харин АНУ-ын ерөнхийлөгч энэ зарлигийг дагаж мөрдөхийг орон нутгийн цагдаагийн газраас шаардах боломжгүй.

Тиймээс ерөнхийлөгч холбооны засгийн газрын адил өөрчлөлт хийхийг тэдэнд уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагыг шинэчлэх тухай зарлиг гаргажээ   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй