Шууд Chart

Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна

2022-05-26 15:37:48

Австралийн шинэ засгийн газар Хятад улс өмнөх засаг захиргааны үед муудсан хоёр талын харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа бол худалдааны хоригоо цуцал гэж Бээжинд уриаллаа.

Хятад улс сүүлийн хэдэн жил Австралийн олон тэрбум америк долларын өртөгтэй экспортын хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд албан болон албан бусаар хориг тавиад байгаа юм.

Тухайлбал, Австралийн нүүрс, дарс, арвай будаа, үхрийн мах, далайн бүтээгдэхүүнд Хятадын засгийн газар хориг тавьсан. Австралийн шинэ засгийн газрын сангийн сайд Жеймс Чалмерс чөлөөт худалдааны түнш улс орнуудын дунд худалдааны хориг байж болохгүй, үүнийгээ нэн даруй цуцал гэж Хятадын талд шаардлага тавьсан байна. Тэрбээр Хятадын албан болон албан бусаар тогтоосон хориг Австралийн эдийн засагт хохирол учруулж, ажил олгогч болон ажил эрхлэгчдийн аж байдлыг улам хүндрүүлж байна гэж мэдэгджээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албанизыг сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, цахилгаан утас илгээсэн нь Бээжингээс Австралитай өндөр түвшинд харилцаатай байхыг хориглосон 2 жилийн хоригийг зөөлрүүлэхэд түлхэц өгч байна гэж хэвлэлд онцолжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Хятад улс хоёр талын харилцаа хөгжүүлэхэд Австралитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна   
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй