Шууд Chart

Долоогийн бүлгийн эрчим хүч, цаг уур, байгаль орчны сайд нар өнөөдөр уулзана

2022-05-26 15:57:06

Долоогийн бүлгийн цаг уур, эрчим хүч, байгаль орчны сайд нар Германд эрчим хүчний асуудлаар өнөөдөр уулзалт эхлүүлэх гэж байна. Энэ удаагийн уулзалтаар Долоогийн бүлгийн орнууд Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа хэр хэмжээнд бууруулах боломжтой эсэхээ хэлэлцэх юм.

Уулзалтын дараа бямба гарагт хамтарсан мэдэгдэл гаргах аж. Аж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Долоогийн бүлгийн эрх баригчид ОХУ-ыг Украинд дайн хийж байгаатай нь холбогдуулан Оросын нүүрсний импортыг хориглож, газрын тосны импортыг үе шаттайгаар бууруулахаар аль хэдийн тохиролцоонд хүрсэн.

Гэхдээ газрын тосны импортыг хэзээнээс хорих вэ гэдэг дээр хараахан шийдвэр гаргаагүй байгаа юм. Европын орнууд ялангуяа Герман, Итали улсууд Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай. Долоогийн бүлгийн нэг болох Япон улс ч мөн Оросоос байгалийн хий тодорхой түвшинд импортоор авдаг.

Берлинд өнөөдөр эхлэх Долоогийн бүлгийн уулзалтын хэлэлцэх өөр нэг гол сэдэвт нүүрсээр галладаг эрчим хүчний станцыг халах тухай асуудал багтжээ. Одоогийн Долоогийн бүлгээс 5 улс, тэр дундаа Их Британи, Герман улсууд нүүрсээр галладаг эрчим хүчний станцуудаа хаахаар төлөвлөж байна. Харин байгалийн баялаг муутай Япон улс нүүрний цахилгаан станцуудаас ялгардаг нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг бууруулах шинэ технологи ашиглахаар төлөвлөж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн эрчим хүч, цаг уур, байгаль орчны сайд нар өнөөдөр уулзана  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй