Шууд Chart

“Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн ирээдүй: Сорилт ба боломж” сэдэвт цахим семинар болов

2022-05-27 13:35:01

ГХЯ-наас НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хуралтай хамтран “Монгол Улсын Дамжин өнгөрөх тээврийн ирээдүй: Сорилт ба боломж” сэдэвт цахим семинарыг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Тус семинар нь НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлаас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хорооны гишүүд, гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгчид оролцов.

Семинарын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн тулгамдсан асуудлууд, боломжит шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийв.

Мөн "Ковид-19" цар тахал болон олон улсын харилцаанд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт үзүүлсэн нөлөө, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын тогтвортой транзит, тээврийн эдийн засгийн коридорууд, улс хоорондын дамжуулан өнгөрүүлэх горимд тавих гаалийн хяналт, Төв Азийн бүс нутгийн дамжин өнгөрөх тээвэрт тулгарч буй бэрхшээлүүд болон дамжин өнгөрөх тээврийн эрсдэлийн удирдлагын талаар хэлэлцэв. 


“Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн ирээдүй: Сорилт ба боломж” сэдэвт цахим семинар болов  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй