Шууд Chart

Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2022-05-29 12:51:07

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.05.29/ боллоо.

Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.

/Гэрэл зургийг ЗХЖШ, ОБЕГ-ын цахим хуудаснуудаас авч ашиглав/


Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй