Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.31/

2022-05-31 09:33:09

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр. Мягмар гараг. Григорийн тооллын 151 дахь өдөр бөгөөд он дуустал 214 хоног үлджээ.



ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР



Олон улсын тамхины эсрэг өдөр

Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж.   Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна.

Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч атугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.



Онцлох үйл явдал



1578 - Францын Парис хотын хамгийн урт хугацаанд сүндэрлэж буй "Понт Нойф" гүүрийг III Анри хааны зарлигаар барьж эхэлжээ.


1790 - АНУ дэлхийн түүхэнд анх удаагаа зохиогчийн эрхийг хуульчлав.


1859 - Английн парламентын ордонд "Биг Бен" цагийг албан ёсоор суурилуулжээ.


1911 - Умард Ирландын Бельфас хотноо алдарт "Титаник" хөлгийг угсарч эхлэв.


1916 - Их Британийн тэнгисийн их цэрэг Ютландын тулаанд 100 байлдааны хөлөг онгоц бүхий цэрэг хөдөлгөжээ. Энэ нь нэгдүгээр дайны түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том тэнгисийн цэргийн тулаан байв.


1927 - Автомашины алдарт "Форд" компанийн "Модель Т" загвар хамгийн сүүлийн удаа үйлдвэрээс гарав. Энэ загвар 15 сая гаруй ширхэг борлогдсон түүхтэй.


1977 - Транс Аляскийн байгалийн хийн хоолой баригдаж дуусав.


2008 - Нэрт гүйгч Усайн Болт 100 метрийг 9.72 секундэд туулснаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.


2013 - "1998 QE2" нэртэй солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрөв. Хоёр зууны дараа энэ солир дэлхийтэй дахин ойртож ирэх ажээ.



Мэндэлсэн алдартнууд



1819 - Америкийн түүхэн дэх суут яруу найрагч, зохиолч Уолт Уитман


1887 - Нобелийн шагналт Францын зохиолч, яруу найрагч Сейн-Жон Перс


1930 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын дөрвөн удаагийн шагналт нэрт жүжигчин, кино найруулагч Клинт Ийствуд


1964 - Америкийн нэрт реппэр Даррил МакДаньелс "D.M.C"


1965 - Жүжигчин, загвар өмсөгч Брук Шильдс


1984 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, европын долоон удаагийн аварга Сербийн усанд сэлэгч Милорад Цавич


1984 - Америкийн сагсанбөмбөгч Нейт Робинсон


Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.31/  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй