
Хосууд анх танилцахдаа нэг нэгэндээ таалагдаж, бие биедээ татагдаж, болзож, үерхэж, харилцан бие биедээ дурлаж, хайртай болсны эцэст салж хагацахааргүй болж эхнэр, нөхөр болон хамтран амьдрахаар болж сууцгаадаг.
Мэдээж хэрэг анхны бүх юм сайхан байдаг. Харин нэг гэрт ороод нэлээн хэдэн жил болсны дараагаар бага сага өөрчлөлтүүд гарах нь олонтоо байдаг. Гэхдээ зарим хосууд маань гэр бүл болохоосоо өмнө ямар байсан яг л тэр харьцаагаа хэвээр нь хадгалж явсаар өдийг хүрсэн нь ч бий.
Харин гэр бүл болсны дараагаар хосуудын харьцаанд ямар өөрчлөлт гардаг вэ?
• Ар гэрийн амьдрал ахуй гээд нэг нэгэндээ цаг зав гаргах нь багасах,
• Хүүхэддээ эхнэр нь илүү анхаарал халамж тавьж, нөхөртөө урьдынх шигээ анхаарал халамж тавих нь аажмаар сулрах,
• Нөхөр нь ч мөн адил хэд гурван төгрөг олох гэж амьдралын төлөө зүтгэж ажил гэж явсаар байгаад эхнэртээ тэр бүр халамж анхаарал тавьж чадахаа болих,
Хоол унд болон гэр орны ажил хийхэд нь эхнэртээ туслахгүй байх,
• Янз бүрийн асуудлаас болж хоёр биендээ гомдож тунирхан, хэлэх хэлэхгүй үг хэрэглэж, муудалцах Хүүхдийн асуудлаас болж санал зөрөлдөх, Анх танилцаж байсан үеийнх шигээ кино, жүжиг үзэх гээд л чөлөөт цагаа хөгжилтэй, гоё өнгөрүүлэхээ болих, Романтик байхаа болих гэх мэт.
Тэгвэл дээрх байдлыг үүсгэхгүйн тулд яавал дээр вэ?
• Урьдынх шигээ бие биенээ хайрлаж, халамжилж байх, Эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ ажилд харилцан туслаж байх,
• Кино үзэх, салхинд гарах, ресторанд оройн хоолоо идэх гэх мэтээр амралтын өдрөө хамтдаа өнгөрүүлж байх,
• Хааяа ч гэсэн гэнэтийн сюрприз бие биендээ барьж байх,
• Үргэлж залуу сэтгэлгээтэй романтик байх,
• Бие биендээ хайрын сайхан үгийг байнга хэлж байх хэрэгтэй юм.
Гэрлэсний дараа хосуудын харьцаанд үүсдэг өөрчлөлтүүд... | ||
Үзсэн: 2980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.