Шууд Chart

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2022-06-08 10:27:07

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа нар амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож байгаа нь давхардуулж олгож байгаа эсэх талаар асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Донор болон эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн мэдээлэл бүхий мэдээллийн сан бий. 360 гаруй амьд донороос ямар эрхтэн шилжүүлэн суулгасан, цусны бүлэг, хүлээгдэж буй эрхтний талаар гэх мэт бүхий л мэдээллийг багтаасан. Гэхдээ үүнийг хуульд тусгаж өгөхгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэдэггүй. ЭМЯ хянаж явах зохицуулалттай болгохоор хуулийн төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг амьгүй донор даатгуулагч бол нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж олгогдоно, даатгуулагч биш бол тэтгэмж олгогдохгүй бөгөөд нийгмийн халамжийн сан, улсын төсөв хэлэлцэхэд тус зардлыг тусгах шаардлагатай тул Байнгын хорооны санал дүгнэлтэд тэмдэглүүлж саналаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж авсанаа мэдэгдсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 1 цаг 28 минутын өмнө
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

Бидэнтэй нэгдээрэй