Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.22/

2014-06-22 09:28:52

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 22. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 25. Шийдэм  одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага  Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Авахуй. Наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 00 цаг 58 минутал эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.  

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол шинжтэй өдөр. Өшөө хорслоо мартах нь танд сонгосон мэргэжлээрээ цааш ахихад хэрэгтэй. Амжилтын зарим нэг хэмжүүрүүд одоо танд таалагдаж эхэлж байна. Иймээс хэрвээ танд удирдлагын үүрэг хүлээх санал ирвэл хүлээж аваарай. Дадлага туршлага чинь таны нэр хүндийг өсгөнө.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Амралтын өдрийг гэрээ цэвэрлэж, дээврийн хөндийгөө хог новшноос салгахад зарцуулах хэрэгтэй болж дээ. Хуучин эд зүйлсээсээ хэрэгтэй зүйлийг олох ч юм бил үү. Дээврийн хөндийд юмуу үүдний өрөөний хог новшин дундаас олсон зүйл хэдэн цаасны үнэгүй ч гэр орныг чинь эсвэл хашаа цэцэрлэгийг чинь өнгөтэй, үзэмжтэй харагдуулах болно.


Ихрийн орд (5/21-6/21): Өнөөдөр бол тайван суугаад бусадтай өөрийнхөө бодлыг хуваалцаж, мөн тэдний чухам юу бодож явдгийг сонсоход хамгийн тохиромжтой өдөр. Зөрчилд хүрсэн байсан ч хамаагүй бусдаас үг сонсох нь таны ажил хэргийн амжилтад чухлаар нөлөөлдөг гэдгийг санаарай. Оройг гэртэй нам гүм өнгөрөөх нь танд тустай.

Мэлхийн орд (6/22-7/22):  Зөрчилтэй өдөр. Хувийн амьдрал тогтворгүй байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор албаны болон нийгмийн байр сууринд тань гэнэтийн эрс өөрчлөлт гарч болзошгүй. Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэх шаардлагатай байна.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хайртай хүнтэйгээ хамтдаа байж салхинд гарах өдөр. Та 2 гэрээсээ хол байхаар өдрийг төлөвлө. Хайртдаа бэлэг худалдаж ав. Гоё ил захидал бич. Эдгээр жижигхэн зүйлс авч байгаа хүндээ маш том хайрын илрэл болдог. Залуу арслангууд найзуудаа болзоотойг мэдэх болно. Тиймээс та өөрөө ч гэсэн гарах хэрэгтэй. Урьд өмнө нь очиж байгаагүй аюулгүй газрыг сонго. Шинэ найзууд болох, танилцах боломжийг өөртөө гарга.

Охины орд (8/23-9/22):  Сэтгэл дулаан өдөр. Гар урлалын бүтээлүүд таны гэрийнхэнд таалагдаад зогсохгүй мөнгөний үүсвэр болно. Хүмүүс таны бүтээлд дуртай байгаад зогсохгүй таныг урмыг үгээр мялаана. Хайр ойрхон байна. Үүнийг эргэн тойрондоо тараа. Ганц бие охиныхон заяаны ханьтайгаа учирна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Болгоомжлох өдөр. Аливаад уян хандаж эвийг нь олох хэрэгтэй. Магадгүй бусдын дайралтаас өөрийгөө хамгаалж бас хариугаа авах нь хамгийн хялбар зүйл байж болох юм. Үүнээс болоод та дахиад л шийдвэр гаргахын өмнөх түвшин рүү шилжих болно. Зам хөндлөн гарахдаа цагаан шугамаар гарч бай, аваар осолд орох магадлал өндөр байна.

Хилэнцийн орд (10/23-11/21): Одод өнөөдөр сайхан бүхнийг амлаж байна. Хамтын ажилгаанд од гийж та чухал уулзалтын гол дүрд тоголохоор болно. Таны ятгах хүч чадал сайн байна. Худалдаа наймааны хүмүүс маш их амжилттай байх нь эргэлзээгүй. Бүх өнцөгөөс нь амжилт ирж таны амьдралыг сайжруулна. Зарим хүмүүс нууц амрагийн явдалд орооцолдоно. Хэдийгээр энэ нь таалагдсан ч хэсэг хугацааны дараа илэрнэ.

Нумын орд (11/22-12/21):  Хүлээцтэй өдөр. Нумны ордны хүүхнүүдийн анхаарлын төвд байх гэсэн санаа ньбүтэмжтэй болох нь. Нумын ордныхон эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол хожимдсон хойно нь амаа барив. Гэр орны ажилд дарагдан хаашаа ч явж чадахгүйд хүрнэ. Аливааг хоёр дахин ихээр авахын тулд яг тийм хэмжээгээр хөдөлмөрлөх шаардлагатай болдогийг ухаарах хэрэгтэй.

Матрын орд (12/22-1/19):  Шудрага өдөр. Танд замд орж ирэх саад бартааны талыг нь ч болов хөнгөлж чадах тэвчээр бий гэдэгт итгэж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж чийрэгжих арга замыг хайна. Хэрвээ та энэ бүхэн тийм ч үнэтэй бус бол эргэлзэх хэрэггүй. Гэрээс гарахдаа гэр орноо болон гэрийн тэжээвэр амьтдаа найдвартай байдалд үлдээсэн эсэхээ шалга. Эс тэгвээс та энэ үдэш тэднийг хайн цаг заваа барж болзошгүй байна
 

Хумхын орд (1/20-2/18): Сонирхолтой од гарагийн нөлөөлөл байгаа тул та энэ өдөр уйдахгүй. Гэвч та өдөр бүрийн хэвийн амьдралаасаа зугтмаар санагдана. Цэцэрлэгээр зугаалан чимээ багатай кафөд хооллох нь амрах боломжийг өгнө. Нар үхрийн ордонд нүүж таны харилцаа холбоо болон таны амьдрал дахь бусад хүмүүсийн нөлөөллийг ихэсгэнэ. Санал хүсэлтүүд ирнэ.

Загасны орд (2/19-3/20):   Хянуур өдөр. Өмнө нь зүгээр л хобби гэж бодож байсан хүсэл сонирхол чинь одоо ашиг орлого сайтай, сэтгэлд өег, хүссэн мэргэжил тань болж хувирна. Ийм үе ирэхэд бүү тулгамдаж, ичиж сандраарай. Өөрийгөө энэ мэргэжилд хамгийн сайн тохирох хүн гэдэгт итгэлтэй бай. Дотны хэн нэгэнтэйгээ хамт уулзалт зөвлөгөөн, үдэшлэг цэнгээнд явж сэтгэл санаагаа дээрдүүлэх хэрэгтэй. Бас шинэ найз нөхөдтэй ч болоод авахад гэмгүй шүү дээ.


 


Өнөөдрийн зурхай /2014.06.22/  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй