Шууд Chart

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Койшибаевыг хүлээн авч уулзав

2022-06-20 16:49:55

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлж, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын уулзалтыг хамтран зохион байгуулах талаар ярилцав.


Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Койшибаевыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй