Шууд Chart

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

2022-06-23 18:00:03

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгааг дурдав. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болохыг онцоллоо.

Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм.

Мөн гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй