Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тань Намыг хүлээн авч уулзлаа

2022-06-23 18:55:53

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын Ажлын хэсгийн дарга Аюушийн Ариунзаяа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд, Вьетнам, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ноён Чан Тань Намыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Вьетнам Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр улс хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх өргөн боломж бий. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд амжилттай хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр ярилцлаа.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан бөгөөд комиссын XVII хуралдааныг 2019 оны 12-р сарын 3-6-ны өдрүүдэд Ханой хотноо зохион байгуулсан. XVIII хуралдааныг ирэх 8-р сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнөөдрийн уулзалтаар уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо. 

Дэд сайд Чан Тань Нам-ын айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын Мал эмнэлгийн газрын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсын зах зээл, ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарыг сонирхож буй бизнесийн 80 гаруй томоохон төлөөлөл ирж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Монгол, Вьетнамын бизнес форум”-ыг 6-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 27,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Вьетнам Улстай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 0.49 хувьтай тэнцэж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тань Намыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй