Шууд Chart

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нар албан уулзалт хийлээ

2022-06-23 19:28:11

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нар албан уулзалт хийлээ. Уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөлт, хоёр улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө”-тэй хэрхэн уялдуулж хилийн боомтуудыг хөгжүүлэх талаар санал солилцож нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Ноён Элчин сайд Цай Веньруй Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсийн төлөвлөлт, ерөнхий хэлэлцээрийг БНХАУ-ын Худалдааны яамны түвшинд нэгдсэн ойлголцолд хүрч тохиролцох шаардлагатайг цохон тэмдэглэв.

Мөн талууд Ковид-19 цар тахлын хугацаанд алдсан боломжоо богино хугацаанд нөхөж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ.


Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нар албан уулзалт хийлээ  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй