Шууд Chart

Баян хуурчдын Улсын уралдааны сонирхогчдын ангилалд Д.Гансүх, мэргэжлийн төрөлд Д.Буян-Арвижих түрүүллээ

2022-06-24 09:50:48

Тус уралдаанд Улаанбаатар хот болон Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 16 аймгийн 11-81 насны 60 орчим оролцогч оролцжээ.

Ийн мэргэжлийн ангилалд Улаанбаатар хотын оролцогч, хөгжмийн багш Д.Буян-Арвижих тэргүүлж, дэд байрт МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Д.Батсүх, гуравдугаар байрт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын оролцогч н.Энхжаргал шалгарав.

Харин сонирхогчдын төрөлд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн засварчин Д.Гансүх нэгдүгээр байрт, Увс аймгийн оролцогч н.Одонтуяа дэд байрт, Улаанбаатар хотын оролцогч н.Чойжилсүрэн гуравдугаар байрт орлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Баян хуурчдын Улсын уралдааны сонирхогчдын ангилалд Д.Гансүх, мэргэжлийн төрөлд Д.Буян-Арвижих түрүүллээ  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй