Шууд Chart

Албаны үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ

2022-06-24 11:40:48

Канад улсын Засгийн газрын консулын ажилтан Д.Цэндмаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэ үеэр байгууллагын музейн үзвэр болон 2022 оны эхний хагас жилийн байдлаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцсон юм.

Тэрбээр “Аймгийн Онцгой байдлын газрын удирдлага болон алба хаагчидтай уулзах уулзалтын саналыг хүндэтгэн хүлээн авч албаны үйл ажиллагаа, автомашин техник хэрэгслээ танилцуулсанд баярлалаа. Бид бүгдийн цаашдын үйл ажиллагаа улам өргөжин сайжирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Албаны үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй