Шууд Chart

“Улаанбаатар-2022” Их дуулгын -57 кг-ын жинд Л.Энхрийлэн аваргалж, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ

2022-06-25 12:31:52

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд слам ангиллаас анхны алтан медалиа авсан юм. Л.Энхрийлэн өмнө нь Их дуулгаас нийт 3 хүрэл медаль авсан.

Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, Тимна Нельсон Левай /Израил/ хүрэл медаль хүртлээ.

Ташрамд дуулгахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Улаанбаатар-2022” Их дуулгын -57 кг-ын жинд Л.Энхрийлэн аваргалж, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй