Шууд Chart

“Тусгал” драмын жүжиг “Bee” театрын тайзнаа өдөр бүр тоглогдож байна

2022-06-25 14:06:44

Монголын хамгийн отгон театр болох “Bee” театр Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийн өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдэд хүргэсэн. Тус бүтээл энэ сард болсон “Гэгээн муза – 16” олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн шилдэг найруулагч /Б.Мөнхдорж/, шилдэг тайзны зураач /Т.Аянга/, шилдэг эмэгтэй жүжигчин /Б.Отгэрэл/ гэсэн гурван төрөлд шилдгээр шалгарсан билээ.

Тэгвэл.

Тус бүтээлийг өнгөрсөн арванхоёрдугаар сард "Playback” мюзикл жүжгийг найруулсан, чадварлаг уран бүтээлч Т.Цэнд-Аюуш найруулсан бөгөөд туслах найруулагчаар О.Баясгалан, тайзны зураачаар “Гэгээ” жүжиг, “Single guys” уран сайхны кино тэргүүтэй бүтээлд ажилласан Т.Отгонжаргал ажиллажээ.

Харин “Тусгал” драмын жүжгийн компьютерын программист Ума бүсгүйн дүрд 2014 онд Театр шинэ үе буюу “3.27” улсын наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн  шагнал хүртсэн, 2017 оны 6 дугаар сард Хятадын Шанхайн театрын олон улсын фестиваль мөн 2017 оны 10 дугаар сард Оросын Санктпетрбург хотноо зохиогдсон “Дом актёр” фестивальд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин Б.Баяржаргал тоглож байна.

Түүнчлэн түүх, нийгмийн антропологич, Розерборг ордон музейн үзмэрийн сангийн эрхлэгч, өсөж яваа залуу эрдэмтэн Хелгагийн дүрд "Үүр цайгаасай", "Өвлийн инээмсэглэл" уран сайхны кино, "Тайван нойрсоорой" абсурд жүжиг тэргүүтэй бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Ц.Болорцэцэг тоглож байна.

Мөн түүх антропологийн чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутан Нанна Ларсены дүрд "Playback", "Анабад далайн аялал", "Сюэко бүсгүй", "Манай сайхан эх орон" зэрэг мюзикл, драмын болон хүүхдийн жүжигт дүр бүтээсэн жүжигчин А.Энхжин тоглож байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тусгал” драмын жүжиг “Bee” театрын тайзнаа өдөр бүр тоглогдож байна  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй