Шууд Chart

Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замыг бүрэн ашиглалтад орууллаа

2022-06-27 12:32:07

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замыг бүрэн ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ оролцлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусч байна.

Мөн 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусч байна. 


Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замыг бүрэн ашиглалтад орууллаа  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй