Шууд Chart

Хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт хийв

2022-06-27 12:38:15

Зам, тээврийн хөгжлийн яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. 

Дээрх төслийн хүрээнд  2022 оны зургаадугаар сарын 24-нд Шарга морьт зуслангийн замд Нийслэлийн Замын хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран авто замын хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт хамтран гүйцэтгэлээ. 

Энэ талаар тус төслийн ажлын III хэсгийг хариуцсан мэргэжилтэн Огүро Коичи "Монгол орны өвлийн хүйтэн температурын улмаас асфальтбетон хучилт дээр цементбетон хучилттай ижил агшилт үүсэж хөндлөн хагарал үүсэхэд хүргэдэг. Өнөөдрийн туршилтын ажлын гол зорилго нь б хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт барихын тулд ажлын талбайг хольцын төрөл болон хагарал удирдах заадсын төрлөөс хамааруулж хэдэн хэсэгт хуваан, өнөөг хүртэл нийслэлийн авто замд хэрэглэж ирсэн хольцтой харьцуулан түүний үр дүнг шалгах зорилготой болж байна" гэв.

Энэхүү туршилтын ажлыг гүйцэтгэсний дараа хяналт, шалгалт хэрэгжүүлсний үндсэн дээр Монгол орны авто замын хөндлөн хагарлын арга хэмжээнд хамгийн тохирох аргыг тогтоож, авто замын хучлагад бодитоор хэрэглэхээр төлөвлөж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 


Хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт хийв  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй