Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна

2022-06-27 13:27:35

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр яг одоо Завхан аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзал хийж байгаа юм байна. Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тухайн аймгийн залуучуудын төлөөлөлтэй тогтмол уулзаж тэдний санал бодлыг сонсож буй юм.
 
Завхан аймгийн хүн амын 70 гаруй хувийг хүүхэд залуус эзэлдэг байна. Ерөнхий сайд залуучуудтай "Алсын хараа" сэдвээр ярилцаж байна.
 
Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймгийн иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан тус аймгийг хөгжүүлэх төслүүдийн талаар ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй