Шууд Chart

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд

2022-06-29 10:39:03

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс Оросын Холбооны Улсын агаарын боомтоор, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа болно.

Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. 


ОХУ руу зорчих иргэдийн анхааралд  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй