
“Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цахим хуудас руу “Hi bandia” хэмээн бичиж мэндчилсэн талаар шуугиан дэгдсэн. Харин өнөөдөр тэрбээр өөрийн Lkhagvasuren Khatanbaatar цахим хуудаснаа “Цахим ертөнцөөр хамаагүй цуурдаг болж. Миний өмнөөс хаяг нээгээд бусармаг, ёс суртахуунгүй зүйл бичиж гэнэ. Монголчууд минь зүйр үгээ санацгаа. "Хүн ахтай Дээл захтай". Хорт үг болон хортой хүмүүст бүү итгэцгээ. Хэвлэл мэдээллээр хүнийг хүндээр гүтгэн доромжилход эрүүгийн хуультай гэдгийг тэдгээр хүмүүст сануулсугай. Миний монгол эх орон Оддын тоогоор наслаасай. Харин ч Та бүхнийг 2014 оны 7-р сарын 10-нд UB Palace-д "Морин Хуур Толин Хул" тоглолтонд урьж байна, Монголчуудаа.
Мянга мянган жил Нар мандаж
Мянга мянган жил Наадам болж байг ээ.
Хурай хурай хурай” хэмээн бичжээ.
.jpg)
“Харанга” –ын Лхагваа залруулга хийлээ | ||
Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.