Шууд Chart

Ерөнхий консул Ж.Энхжаргал БН Саха (Якут) улсад ажиллаж байна

2022-06-29 17:23:28

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал БН Саха (Якут) Улс байгуулагдсаны 100 жилийн ойг үндэсний наадам “ЫСЫАХ”-тай хамтатган тэмдэглэсэн арга хэмжээнд оролцож, БНСаха (Якут) Улсын Засгийн газрын Ерөнхий сайд А.В6 Тарасенкотэй уулзав. 

Мөн БН Саха (Якут) Улсын Хөдөө аж ахуйн сайд А.П.Атласов, Эрүүл мэндийн сайд Л.Н. Афанасьева, Гадаад харилцаа, ард түмнүүдийн асуудал эрхэлсэн сайд Г.В.Кириллин, БН Саха (Якут) Улсsy Хөрөнгө оруулалт, экспорт дэмжих Агентлагийн Ерөнхий захирал А.А.Стручкова нартай уулзаж хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, ялангуяа худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

БН Саха (Якут) улсын үндэсний наадам “ЫСЫАХ” нь зуны туйлын өдөр тохиодог бөгөөд хүчит бөхийн барилдаан, сур харваа, мод таталт зэрэг спортын арга хэмжээг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочдыг айргаар дайлдаг уламжлалтай билээ.


Ерөнхий консул Ж.Энхжаргал БН Саха (Якут) улсад ажиллаж байна  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй