
Энэ уулзалтаар бүх түвшний боловсролын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, хоорондын уялдаа холбоо, нийцлийг хангах талаар санал солилцлоо. Монгол Улс 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон МУБИС-ийн хөтөлбөр, менежментийг сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Харьяа газруудынхаа чадавхыг бэхжүүлэхэд ЮНЕСКО-гийн дэмжлэгийг авах талаар санал солилцов | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055