Шууд Chart

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

2022-06-30 17:43:40

Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Халид Файсал Аль-Сахли-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барив.

Уулзалтын үеэр Дэд сайд Халид Файсал Аль-Сахли Элчин сайдад ажлын амжилт хүсэж, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын үүрэг оролцоо чухлыг онцлон тэмдэглэж, цаашид Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яамнаас бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.

Мөн уулзалтын дараа тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын Ерөнхий захирал Файсал Аль-Амуди-тай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг боломжит салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.


Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй