Шууд Chart

Боловсролын комиссын гүйцэтгэх захиралтай уулзлаа

2022-06-30 17:46:04

Энэ байгууллага нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ковидоос үүдэлтэй боловсролын санхүүжилтэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг байна. Боловсролын салбарын үр дүн, хүрэх үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилгоор санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлж байгаа талаараа хатагтай Лизбет танилцууллаа.

Монгол Улсын боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүгийн шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн талаараа сайд танилцуулаад тус комиссын санхүүгийн дэмжлэг нь зорилго, агуулгын хувьд манай бодлого, шинэчлэлтэй нийцэж байгааг онцоллоо. Тиймээс энэхүү санхүүжилтийг эхний ээлжинд авах орнуудын нэг мөн бөгөөд цар тахлаас үүдэлтэй боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Боловсролын комиссын гүйцэтгэх захиралтай уулзлаа  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй