Шууд Chart

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулна

2022-06-30 17:48:57

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчиг 6 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг Япон Улсад сурталчлан таниулах чиглэлд идэвх, санаачлагатай ажиллаж байгаа Өргөмжит консул Ш.Каваүчи-д талархал илэрхийлэв. Мөн тэрээр энэ онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгааг онцлоод “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өргөмжит консул Ш.Каваүчи хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ оны 8 дугаар сард “Соёл, урлагийн хамтарсан фестиваль” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, энэ хүрээнд Тэрбээр “Ти болл”-ын спортыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг хүсч, энэхүү спорт нь хүүхэд багачуудад багаар хамтарч ажиллах дадлыг олгох төдийгүй ёс зүйн хүмүүжил олгодог давуу талтай болохыг онцлов.


Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулна  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй