Шууд Chart

"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулган үргэлжилж байна

2022-06-30 17:51:22

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу PISA, Бага насны хүүхдийн судалгаа буюу ELCS, Насанд хүрэгчдийн ур чадварын түүвэр судалгаа буюу PIAAC судалгааны багийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улс насанд хүрэгчдийн ур чадварын түүвэр судалгааны дараагийн циклд хамрагдах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Энэ судалгаагаар төгсөгчдийн ур чадварын түвшинг олон улстай харьцуулах, боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийн нийцэл, ур чадварын зөрүүтэй байдлын учир шалтгааныг илрүүлж, бодлогын шийдлийг тодорхойлох боломж бүрдэх юм.

Мөн Монголын боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулан багшийн ачааллыг багасгах зорилгоор дотоодын үнэлгээг олон улсынхтай уялдуулан нэгтгэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлж тус байгууллага хамтран ажиллах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн өнөөдөр олон улсын хүний эрхийн “Human Right Watch” байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Монгол Улсад хүүхдийн сурч, хөгжих эрх, тэр дундаа 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар уулзалтын үеэр ярилцаж, туршлага хуваал


"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулган үргэлжилж байна  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй