Шууд Chart

“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатарт болно

2022-07-01 15:51:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2022 оны долоодугаар сарын 3-5-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

 

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:
  • “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,
  • “Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,
  •  Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,
  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.

2022 оны долоодугаар сарын 5-ны өдөр болох нэгдсэн чуулга уулзалтаар салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.


“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатарт болно   
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй