
Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтийн харилцааны чиглэлээр ажилладаг газар, хэлтэс, төвийн албан хаагчдад зориулж,
Сургалтыг Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сангийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар тэмдэглэж, санамж бичгийн хүрээнд 2021-2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг нь энэхүү вебинар гэдгийг дурдав.
Вебинарын сэдвийн хүрээнд оролцогчид хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох, цахим парламент бий болгох зорилтын дагуу Олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл, ойлголтоо нэмэгдүүлсэн.
Их Британийн парламентын Нийтийн танхимын олон нийтийн оролцоо хариуцсан захирал асан хатагтай Айлин Уолкер болон Үйл ажиллагаа, гишүүн үйлчилгээний захирал асан ноён Мэттью Тэйлор нар вебинарын зорилгын дагуу оролцогчдод ойлголт мэдээлэл өгч, амжилттай туршлагаасаа хуваалцлаа.
Мөн Бразил Улсын Төлөөлөгчдийн танхимын Хакерлабын захирал асан Криштиану Ферри Фариа, Эстони Улсын Ерөнхий сайд асан Таави Рыйвас нар парламентын ил тод байдлыг хангах дижитал оролцооны талаар туршлагаасаа хуваалцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Парламентын үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцооны талаар туршлага солилцох вебинар боллоо | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.