Шууд Chart

ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд "Хүүхдийн төв сувилалд" ажиллалаа

2022-07-02 16:28:11

ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд өчигдөр Хүүхдийн төв сувилалд ажиллаж хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов. "Хүүхдийн төв сувилал" 1967 онд Өнчин нялхсын сувилал, Ихэр хүүхдийг асран хамгаалах сувилал нэрээр анх байгуулагдсан ЭМЯ-ны харьяа сувилал юм.

Хүүхдийн төв сувилал нийт 96 ортой, өнөөдрийн байдлаар 122 эмч ажиллаж байнгын асаргаатай 30 орчим хүүхэд, эмчилгээ хийлгэж байгаа 40 гаруй хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн төв сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.

Жилдээ 1260-1380 гаруй хүүхдийг хүлээн авч, 20 гаруй нэр төрлийн эмчилгээ хийж, 42 төрлийн хоол, 10 гаруй төрлийн витамин эмчилгээ хийж эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, сэргээн засах, сэтгэл зүйн болон хөдөлмөр, хөдөлгөөн заслаар засч сэргээн үр дүнг нь тооцон ажиллаж байна. .

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд "Хүүхдийн төв сувилалд" ажиллалаа  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй