Шууд Chart

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” IV чуулган болж байна

2022-07-04 14:02:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Тус чуулга уулзалтыг нээж ГХ-ны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхийн 87 улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань өөрсдийн чин хүсэл эрмэлзэл, санаачилгаараа эвлэлдэн нэгдэж, хилийн чанадад оршин сууж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эх хэл, түүх соёл, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэн суралцахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хилийн чанад дахь иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж, санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаран иргэд ирж оролцож байгаа бөгөөд энэ өдөр “Хилийн чанад дах монголчууд” НҮТББ-ын тайлан төлөвлөгөөг хэлэлцэж, салбар хороодын танилцуулга, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танхимаар болон цахим хэлбэрээр илтгэлүүд тавигдаж, дэвшүүлсэн асуудлуудаар дүгнэлт хэлэлцүүлэг явагдаж байна.

Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын газрууд зэрэг төрийн байгууллагууд  иргэдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, лавлагаа, иргэдийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” маргааш Төрийн ордонд үргэлжилнэ.


“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” IV чуулган болж байна  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй