Шууд Chart

Ирланд Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2022-07-06 15:10:31

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Ирланд Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Анн Дервинийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Ирландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөдөө ахуй, иргэд хоорондын харилцааг хөнгөвчлөх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо нотлов.


Ирланд Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй