Шууд Chart

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийж байна

2022-07-10 09:32:14

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-д Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох албан уулзалтуудыг хийнэ.

Мөн айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газар,  ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцана.


ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийж байна  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй