Шууд Chart

БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушлугаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээлээ

2022-07-11 11:40:00

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Мевлүт Чавушлугаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв.

Эрхэм хүндэт Сайд аа, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон найрсаг Монгол ахан дүүстээ чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэе .

Хоёр улсын нийтлэг түүх, соёлын хэлхээ холбоогоор бэхжсэн бидний харилцаа харилцан ашигтай байх үндсэн дээр хөгжиж байгаад баяртай байна. Цаашид дээд түвшний айлчлалуудаар салбар бүрийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн сацуу, гуравдугаар сард төлөвлөгдөж байсан Эрхэмсэг хатагтай Таны айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Caйд Мевлут Чавушоглу


БНТУ-ын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушлугаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээлээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй