Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв

2022-07-11 13:43:54

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв.

Тус мэндчилгээнд:

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ ТАНАА

Эрхэмсэг хатагтай сайд аа!

Yндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Улаанбаатар хотноо халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй хэлэлцээ хийсэн Танд талархал илэрхийлье.

Орос, Монголын улс төрийн яриа хэлэлцээ, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэх нь манай улс, ард түмний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилтод нийцэж байна гэдэгт итгэлтэй байна.

Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд эрүүл энх, шинэ амжилтыг хүсье” гэжээ.

С.ЛАВРОВ

Москва хот

2022 оны 7 дугаар сарын 11 өдөр


ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баярын мэндчилгээ илгээв  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй