Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

2022-07-11 13:52:52

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд:

Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний Их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлж, сайхан наадахыг хүсэн ерөөе.

Сорилт бэрхшээлтэй энэ цаг үед Наадам нь Монголын ард түмэнд тусгаар тогтнол, уламжлалт өв соёлоо тодотгон харуулах боломжийг олгож байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувьд хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлж, нийтлэг үнэт зүйлсээ бататгахын төлөө байна.

Монголын ард түмэн энэхүү баяр цэнгэлтэй, эв нэгдэлтэй үеийг сайхан тэмдэглэхийн ерөөлийг дэвшүүлье!

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен

2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй