Шууд Chart

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын захидал ирүүлэв

2022-07-12 11:12:14

БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Нат Ковиндоос Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний их баяр наадмын мэндчилгээ хүргэж баярын захидлыг ирүүлэв.

Уг захидалд:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

ЭРХЭМСЭГ НОЁН УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, найрсаг Монголын ард түмэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ.  Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын “Их дүйчэн” өдрөөр Энэтхэг Улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн ариун чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна.

Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу.


БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын захидал ирүүлэв  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй