Шууд Chart

Элчин сайд Ш.Батцэцэг Уругвайн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-07-19 11:14:18

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны долоодугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 


Элчин сайд Ш.Батцэцэг Уругвайн Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй