
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ОХУ-аас импортоор худалдан авч байгаа эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, саналаа 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
ЗГ: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав | ||
Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.