Шууд Chart

МҮОНТ-ийн үйл ажиллагаанд хэрэглэх мэргэжлийн камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

2022-07-22 07:26:29

Огноо: 2022 оны 07 сарын 22

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНТ-ийн үйл ажиллагаанд хэрэглэх мэргэжлийн камер нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2022.06.24 А/57

Монголийн Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “МҮОНТ-ийн үйл ажиллагаанд хэрэглэх мэргэжлийн камер” нийлүүлэгчийг сонгох тухай нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

  1. Дүрсний камерийн тоо: 3 ширхэг
  2. “Тендерийн баримт бичиг”-ийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдана.
  3. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй. Багцгүй
  4. Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.

- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан байх)

- Аж ахуйн нэгжийн танилцуулга

- Санхүүгийн аудитлагдсан тайлан 2020 он, 2021 он

- Ижил төстэй ажил үйлчилгээ хийж байсан тухай танилцуулга

- Татварын тодорхойлолт (2022 оны эхний хагас жилээр)

- Шүүхийн шийдвэрийн лавлагаа

- Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй эсэх тодорхойлолт

- Албан ёсны гэрээт борлуулагч байх

- Тендерийн хамт 957,104 (есөн зуун тавин долоон мянга нэг зуун дөрөв) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  1. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлалт аргаар битүүмжлэн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө авчирч өгнө.
  2. Тендерийг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн төв байрны 2-34 тоот өрөөнд нээнэ.
  3. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
  4. Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн Төрийн банк дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэгээр хийнэ

Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах бол МҮОНРТ-ийн 70117004 (дотуур утасны дугаар 2119) хандана уу.

Хаяг: БГД, 11-р хороо,  Хувьсгалын зам-3,  МҮОНРТ-ийн төв байр

 

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНТ-ийн үйл ажиллагаанд хэрэглэх мэргэжлийн камер нийлүүлэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй